Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, ногоон орчин бүрдүүлэх болон нийгмийн хариуцлагын хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын алба хаагч нар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын шинэ суурьшлын бүсэд эхний ээлжийн 20 ширхэг улиас, 20 ширхэг бургас, 30 ширхэг хайлаас мод тарилаа.