Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймгийн Сум дундын Ойн ангиас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын ажилтнуудыг хамруулан бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулж байна.

      Энэ  хүрээнд Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтнууд Баян-Өлгий аймгийн Сум дундын Ойн ангиас зааж өгсөн газарт мод тарьж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хаврын мод тарих ажилд идэвхтэй оролцлоо.