Зүүн бүсийн шүүхүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг “СПОРТЫН НААДАМ” 2022 оны 06 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Чойр хотноо боллоо. Наадамд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, дардас, буухиа гэсэн таван төрлөөр Дорнод, Хэнтий, Говьсүмбэр аймгийн шүүх, Хэнтийн-Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн баг тамирчид оролцсон юм.

 

 

     Улмаар Дорнод аймгийн шүүхийн баг тамирчид багийн амжилтаар 4 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, “АЛТАН ЦОМ”-ын эзэд болж, тамирчин О.Баярхүү, Б.Солонго нар шилдэг тоглогчоор шалгарав. Спортын наадамд амжилттай оролцсон баг тамирчиддаа ажил, спортын өндөр амжилт хүсье.

 

Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газар