Ховд аймгийн шүүхийн байрны гадна засвар хийгдэж байна. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зарласан тендер сонгон шалгаруулалтад "ЗАЛАА АЛТАЙ" ХХК шалгарч Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга угсралтын ажлыг ийнхүү гүйцэтгэж байна. Тус шүүхийн Тамгын газраас томилогдсон ажлын хэсэг явцын хяналт тавин, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Ховд аймгийн шүүхийн барилга нь 1986 онд анх баригдсан бөгөөд фасадын засвар  хийснээр шүүхийн шүүгч, тамгын газрын албан хаагчдын ажлын байрны орчин нөхцөл тодорхой хэмжээгээр сайжрах юм.