Шүүхийн захиргааны ажилтны ажил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжин урамшуулах, мэргэжлийн үнэ цэнийг бүрдүүлэх, шинээр батлагдсан журмуудын хэрэгжилтийг бататгах зорилгоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинэчлэн баталсан журмуудаар сорилын шалгалтыг зохион байгууллаа.

 

 

      Шалгалтад шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн, архив, бичиг хэргийн эрхлэгч, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах ажилтан гэсэн нийт 15 ажилтан хамрагдсан ба бусдаасаа өндөр оноогоор шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь тэргүүлж, дурсгалын зүйлээр шагнууллаа.

 


      Шагналыг Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд өнөөдөр /2022.11.25/ гардуулж, хамт олны зүгээс баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

 

 

Говь-Алтай аймгийн шүүхийн Тамгын газар