Архангай аймгийн лаборатори I сургуулийн 12 дугаар ангийн сурагчид, анги удирдсан багшийн хамт Архангай аймгийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн болон тус аймаг дахь давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн Тамгын газрын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалттай танилцлаа.

 

 

         Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга сурагчдад шүүхүүдийн ялгаа, онцлог, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар болон шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын онцлогийн талаар танилцуулав. Сурагчид анх удаагаа шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, нээлттэй болсон шүүх хуралдаанд сууж, шүүгчээс сонирхсон асуултаа асууж, сэтгэгдэл өндөр байсан юм.

 

 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРОО

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР