Шүүхийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгор, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Х.Отгонбаяр, жолооч П.Батнасан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Төмөрбулаг суманд томилолтоор ажиллалаа.

 

 

      Томилолтоор ажиллах хугацаанд дээрх сумдын иргэд, төрийн албан хаагч нарт эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу талыг сурталчилан таниулах зорилгоор мэдээлэл хийж, төрийн байгууллага, иргэдээс  “Сум хөгжүүлэх сан”-гийн болон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас олгосон зээлийг барагдуулах, гэр бүл, иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай холбоотой өргөдлийг хүлээн авч, оролцогч талуудын хүсэлтээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шуурхай явуулан өргөдлийг амжилттай шийдвэрлэж ажиллалаа.

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг