Говь-Алтай аймгийн шүүхээс Хантайшир-Өргөө цэцэрлэгийн багш, ажилтнуудтай Үндсэн хуулийн болон эрүү, иргэний эрх зүйн чиглэлээр мэдээлэл хүргэх "Уулзалт, ярилцлага" зохион байгууллаа.

 

     Уулзалтад сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн урилгаар оролцсон ба Монгол Улсын Үндсэн хуулийн бүтэц, үзэл баримтлал, нэмэлт, өөрчлөлт, эрүү, иргэний эрх зүйн харилцааны ойлголт, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат зэрэг асуудлаар мэдээлэл хийж, асуусан асуултад хариулж, санал солилцов.

 

  

 

     "Уулзалт, ярилцлагын" төгсгөлд багш, ажилтнуудад мэдээллээ бататгах үүднээс брошюр тараалаа. Уг ажлыг шүүхийн нэгдүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан хууль сурталчлах ажлын хүрээнд зохион байгуулсан юм.

 

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР