Булган аймаг дахь шүүхийн Тамгын газраас Цагдаагийн газартай хамтарсан уулзалт зохион байгууллаа. Хамтарсан уулзалтаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлын үр дүн, холбогдох хууль, журмын хэрэгжилийн талаар хэлэлцэж, санал, хүсэлт солилцон 2023 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталлаа.

 

 

      Уулзалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн Тамгын газар, Цагдаагийн газрын дарга, нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч, харуул, хамгаалалтын цагдаа нар оролцож уулзалтаар цаашид хамтын ажиллагааг сайжруулах, автомашин, техник хэрэгслийг шийдвэрлэх, эд мөрийн баримтыг хадгалах талаар шийдэлд хүрлээ.

 

 

 

БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР