Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтны нэгдсэн зөвлөгөөнд давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек оролцож, мэдээлэл хүргэлээ. Зөвлөгөөн 2023 оны хоёрдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Шүүгч С.Өмирбек шүүхийн практик судалгаа, статистик мэдээлэлд үндэслэн “Авлига, албан тушаалын гэмт хэргийн ойлголт, хор аюул, шүүхээр шийдвэрлэгдсэн байдал” сэдвээр мэдээлэл бэлтгэн 120 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдах ажилтан, багийн эмч нарт танилцуулсан юм.

 

  

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР