Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батжавхлан 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр  “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам” сэдвээр шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулга, мэдээлэл хүргэлээ.

 

  

 

       Сургалтаар өмгөөлөгч, хэргийн оролцогчидтой цахимаар хэрхэн холбогдох, цахим оролцогчийн баталгаа авах, хариуцлага, анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь

сум дундын шүүхийн Тамгын газар