Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, дүүрэг болон орон нутаг дахь шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоонд бүртгэгдсэн иргэдийн шалгалтыг зохион байгуулах, эвлэрүүлэн зуучлагчдын нөөцийг бүрдүүлэх зорилгоор эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, бэлтгэх, давтан сургах сургалтыг зохион байгуулах талаар хэлэлцэж шалгалтын үйлчилгээний зардлын хэмжээг тогтоох асуудлыг шийдвэрлэн тогтоол гаргалаа.

 

 

       Мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсаны 10 жилийн ойн арга хэмжээ, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зарласан контент, илтгэлийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулах ажлыг зохион байгуулахыг хэлэлцлээ.