Завхан аймаг дахь Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 60 жилийн ойг тохиолдуулан тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд тусгасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Завхан аймгийн Тэлмэн, Их-Уул сумдын Соёлын төвд "Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгуулж, шүүхийн үйлчилгээний талаарх асуумж бөглүүлэн, саналыг авч ажиллалаа.

 

 

          Уг өдөрлөгөөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга тус шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, шүүхийн захиргааны ажилтнууд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах талаар танилцуулж, иргэд, хуулийн этгээдүүдэд үйлчилгээ үзүүлэв.

 

 

       Мөн архивын баримтаар болон тус шүүхийн түүхэн амжилтуудаар үзэсгэлэн гаргаж танилцууллаа.

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР