Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаанд 2023 оны эхний хагас жилийн байдлаар хяналт шалгалт, үнэлгээ хийлээ.

 

         Хяналт шалгалтаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон холбогдох дүрэм журмын хэрэгжилт, 2023 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийн шийдвэрлэлт, талуудын эвлэрсэн байдал, үүнээс гэр бүлийн маргааныг шийдвэрлэсэн байдалд тус тус хяналт шинжилгээ, судалгаа хийж, цаашид анхаарах асуудал, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж өгч, хяналт шинжилгээний тайланг Шүүхийн Тамгын газрын даргад болон шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр тогтов.

 

         Тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч нь 2023 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны үлдэгдлийн хамт нийт 505 өргөдлийг шинээр хүлээн авснаас 334 өргөдлийг шийдвэрлэж, 58 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 64 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр тус тус татгалзаж, 49 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР