Сүхбаатар аймаг дахь Шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг сурталчлах "Нээлттэй өдөрлөг”-ийг Сүхбаатар аймгийн Шүүхийн тамгын газрын байранд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагчдыг оролцуулан зохион байгууллаа.

 

 

         Уг өдөрлөгийн арга хэмжээг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Батзориг, шүүгчийн тууслах Б.Цолмон, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сугарсүрэн нар зохион байгуулсан бөгөөд шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, сурагчдыг шүүхийн байртай танилцуулсан ба шүүхийн үйл ажиллагааны талаар санал асуулга авч ажиллаа.

 

 

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар