Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2023 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн дарга Т.Гантуяаг урьж ирүүлэн шүүхийн Тамгын газрын ажилтнуудад Архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, хууль журмын талаар 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр сургалтыг зохион байгууллаа.

 

  

 

        Тус сургалтаар архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хэрэглэгддэг эрх зүйн актууд, мөн баримт бичгийн хэвлэмэл хуудасны стандарт, бүрдлүүдийн талаар холбогдох мэдээллүүдийг өгсөн ба сургалтын төгсгөлд харилцан ярилцаж, санал солилцон сургалтаар олж авсан мэдлэгээ бататгалаа.

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР