Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Баруун бүсийн шүүхүүдийн "edu.judcouncil.mn системд бие даан суралцах нь" сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Увс аймагт зохион байгуулсан. 

 

         Тус сургалтад Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын захиргааны 10 албан хаагч хамрагдсан ба сургалтын сэдвийн хүрээнд Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Бүжинлхам, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батсайхан нар тамгын газрын бусад ажилтнуудад ажлын байран дахь давтан сургалтыг зохион байгууллаа.

 

 

         Цахим сургалтын системд шүүхийн захиргааны ажилтны анхан шатны болон мэргэшүүлэх сургалтууд байрших бөгөөд, тухайн албан хаагч өөрийн бүртгэл, нууц үгээр нэвтрэн, ажлын байрандаа суралцах, мэргэших, сургалтын үр дүнг хянах боломжтой болсоноороо онцлог юм.

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар