Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан сургалтад тус шүүхийн тамгын газрын ажилчид хамрагдлаа. Сургалтыг Тус шүүхийн тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Лхагважаргал удирдан явууллаа.

 

  

  

          Оролцогчид төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг шаардлага, хүлээлгэх хариуцлагын талаар нэгдсэн тайлбар, мэдээлэлтэй болж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР