Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

       Уулзалт, хэлэлцүүлгээр “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ын хэрэгжилт буюу яллагдагч, шүүгдэгч, хариуцагчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлуулах ажиллагааг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл, анхаарах асуудал,   хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах  талаар санал солилцож,  тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

 

  

 

        Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч М.Отгонбаатар “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх тухай” сэдвээр сургалт зохион байгуулав.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум сундын шүүхийн Тамгын газар