Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан удирдамжийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд сумдад ажиллалаа. Сумдын иргэд, төрийн албан хаагчдад шүүхийн үйл ажиллагаа, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол, мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд холбогдох сургалт, мэдээллийг хийж гарын авлага, боршур тараалаа.

 

ДӨРВӨЛЖИН, УРГАМАЛ, ЗАВХАНМАНДАЛ СУМЫН ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТ ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЛЭЭ

 

       Сургалт, мэдээллийн дараа иргэдийн асуусан асуултад хариулт өгч, иргэдээс шүүхээр үйлчлүүлж байсан болон үйлчлүүлж байгаагүй гэсэн 2 төрлийн санал асуулгаар судалгааг 72 иргэнээс авлаа. Мөн “Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар” пейж хуудсыг иргэдэд танилцуулж, шинээр үйлчилгээнд нэвтрүүлсэн Чатбот, гар утаснаасаа QR код уншуулж мэдээлэл авах  үйлчилгээ зэргийг онцлон танилцууллаа.

 

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар