Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 143 дугаар зарлигаар Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Раднаасамбуугийн Алтанцэцэг нь өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар, МШХ-ны Архангай аймаг дахь салбар хороо, нийт шүүгч, ажилтнууд ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

 

 

 

      Тус ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Архангай аймаг дахь Прокурорын газрын прокурор, Цагдаагийн байгууллага, Шийдвэр гүйцэтгэх байгууллага, МӨХ-ын Архангай аймгийн салбар зөвлөлийн өмгөөлөгчид, хамтран ажиллаж байсан ахмад хуульчид гээд олон хүндтэй зочид оролцоо.

 

 

         Хүндэтгэлийн хуралдааныг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Раднаасамбуугийн Алтанцэцэг нээж, төрийн дуулал эгшиглүүлснээр ёслол төгөлдөр эхэллээ.

 

        Шүүгч Р.Алтанцэцэг нь ажлын анхны гаргаагаа Архангай аймаг дахь Прокурорын газарт нарийн бичгийн дарга, Хэсгийн прокуророос эхэлсэн бол шүүх байгууллагад 1995 оноос 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажилласнаас шүүгчээр 23 жил тасралтгүй ажиллажээ.

 

 

       Ийнхүү төрийн байгууллагад нийтдээ 40 жил үүнээс шүүхэд 28 жил, шүүгчээр 23 жил ажилласан ахмад туршлагатай шүүгч юм. Тэрбээр улсад ажиллаж байх хугацаандаа Ардын хувьсгалын 90, 100 жилийн медаль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, тэргүүний архивч, Монголын хуульчдын холбооны хүндэт тэмдэг, Төрийн дээд одон медаль болох Алтан гадас одонгоор тус тус шагнуулж байжээ.

 

        Р.Алтанцэцэг шүүгч маань шүүн таслах ажиллагааны баялаг арвин туршлагатай, хууль хэрэглээний мэргэжлийн өндөр чадавхтай хүн төдийгүй шүүгч хүнд байх зан төлөвийг өөртөө төлөвшүүлсэн, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, зөвд үлгэрлэгч манай нэр хүнд бүхий эрхэм шүүгч билээ.

 

      Архангай аймаг дахь шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын зүгээс тандаа эрүүл, энх аз жаргал, сайн бүхний дээдийг хүсэн ерөөе!

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР