Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны "Хилэнт эх" хэмээн модон луу жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар зарлигаар Баянхонгор аймгийн Шүүхийн дарга, Ерөнхий шүүгч асан ахмад шүүгч Лхамжавын Цэдэндамбааг Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагналаа.  

 


       Монгол Улсын Гавьяат хуульч, ахмад шүүгч Л.Цэдэндамбаа нь 1966-1969 онд Хууль цаазын дунд сургууль, 1975-1980 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн анги, 1988 онд Оросын Холбооны Улсын Шүүх яамны дэргэдэх бүх холбоотын хууль зүйн албаны удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтэд тус тус суралцан төгссөн, төрийн тусгай албанд 34 жил ажилласныхаа 27 жилд нь Монгол улсын шүүх эрх мэдлийн байгууллагад Улсын Дээд шүүхэд зааварлагч, Баянхонгор аймгийн шүүхэд шүүгч, шүүхийн орлогч дарга, шүүхийн дарга, ерөнхий шүүгчээр тус тус ажиллаж байсан бөгөөд шүүхийн салбараас төрсөн 41 дэх Гавьяат хуульч болж байгаа юм.   

      

Монгол Улсын Гавьяат хуульч Лхамжавын Цэдэндамбаа танд баяр хүргэж, сайн сайхныг хүсье!


 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР