Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, иргэдээс санал авах, иргэдэд шүүхүүдийн үйл ажиллагаа, онцлогийг таниулах, олон нийтийн оролцоог хангах зорилгоор “Нээлттэй шүүх” өдөрлөгийг 2024.04.08-ны өдөр зохион байгууллаа.


       Өдөрлөгийн хүрээнд иргэдийг хүлээн авч, шүүхийн тухай ойлголт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, орчин нөхцөлтэй танилцуулж, шүүхийн үйл ажиллагааны талаар асуумж бөглүүлж, нэгтгэн дүгнэсэн юм. 


       Өдөрлөгт нийт 28 иргэн оролцсон ба тэдний асуусан асуултад хариулж, санал хүсэлтийг нь хүлээн авч, шүүхийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг хүргэж ажиллав. Энэ үеэр шүүхийн салбар архиваас хуулбар, лавлагааг иргэдэд хураамжгүй олгосон юм.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР