Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилчдын дунд танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь нийт ажилчдад урам зориг хайрлах, ажлын ачааллаас түр хөндийрч ажлын байрны стрессийг бууруулах, хамт олны дунд эерэг уур амьсгалыг бий болгосноороо онцлог юм. Идэвхтэй оролцсон нийт шүүгч, ажилчдадаа талархал илэрхийлье.

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР