"Бэлтэс Мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий 9 иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаж, хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 00 миутад шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэхээр товлон зарлалаа.

                                                            Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар                                                              Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг