Тус шүүхийн Тамгын газраас 2024 онд Булган сумаас сонгогдсон Иргэдийн төлөөлөгч нарыг чадавхжуулах, шүүх хуралдаанд оролцоход бэлтгэх, мэдээ, мэдээлэл, дадлага олгох, шүүх болон шүүн таслах ажлын талаар төсөөлөл суулгах зорилгоор иргэдийн төлөөлөгчийн сургалтыг зохион байгуулав. Сургалтаар шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчийн оролцоо, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх, хөлс олгох журам зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.