Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Асгат, Баянтэс, Тэс сумдад шүүхийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлахаар "Нээлттэй шүүх” өдөрлөгийн арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

 

              "Нээлттэй шүүх” өдөрлөгийн үеэр сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж мөн 2024 онд шүүхээс сонгогдсон сумдын иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулж, сумдын иргэдтэй холбоотой нэхэмжлэл, өргөдлийг хүлээн авч ажиллаж шүүхийн талаарх мэдээллийн хуудас, материалыг тарааж ажиллалаа.

 

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОН ЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР