Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт буюу “Тусгайлсан журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаар Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын ажилтнуудад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, П.Янжмаа нар мэдээлэл хийж, ажилчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Энэ үеэр “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа”-тай холбоотой санал асуулгыг QR код болон линкээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 20 гаруй ажилтнаас авч ажиллалаа.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар