Тус шүүхийн тамгын газраас аймгийн цагдаагийн газартай байгуулсан төлөвлөгөөний хэрэгжилт болон бусад асуудлын талаар хамтарсан уулзалтыг хийлээ.
2025 оны 1 дүгээр улирлын байдлаар шүүхээр 1052 иргэн үйлчлүүлжээ.
Иргэнийг эрэн сурвалжлах тухай шүүхийн 1 шийдвэр, албадан ирүүлэх тухай шүүгчийн 6 захирамж цагдаагийн газарт хүргэгдэж 100 хувийн биелэгдсэн үзүүлэлттэй байна.
Нэгдүгээр улиралд анхан болон давж заалдах шатны шүүхийн 293 удаагийн шүүх хуралдаанд цагдаагийн албан хаагч дэг сахиулж оролцсон.
Цагдан хорих байрнаас 26 удаа шүүгдэгч, яллагдагчийг хуяглан хүргэж шүүх хуралдаанд оролцуулсан тоон үзүүлэлттэй байна.