Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан “Төрийн албаны реформ-бидний шийдэл” сэдэвт төрийн албан хаагчдын судалгаа, эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах улсын уралдаанд “Төрийн албаны ачаалал албан хаагчдын сэтгэл зүйд нөлөөлөх байдлын судалгаа” сэдэвт бүтээлээр амжилттай оролцож гуравдугаар байранд шалгарсан шүүгчийн туслах Х.Адилмаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга талархал илэрхийлж, үнэ бүхий зүйлээр шагнасныг Шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин хамт олны өмнө гардуулж баяр хүргэлээ.
Мөн энэ үеэр Шүүхийн тамгын газрын зүгээс шүүгчийн туслах Х.Адилмаад талархал илэрхийлж, үнэ бүхий зүйл, “Номын өргөө” дэлгүүрээс 300,000 төгрөгийн ном худалдан авах эрхийн бичгээр шагнаж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Мэдээллийн төв