Говь-Алтай аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Мэргэжил бүхэн сайхан” ажлын байрны танилцуулах аяллын хүрээнд “Эрх зүйч” мэргэжлийг сонгон суралцах гэж байгаа 12 дугаар ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээг өнөөдөр /2025.04.18/ зохион байгууллаа.

 

 

Шүүхийн байр, үйл ажиллагааг танилцуулахаас өмнө сурагчдыг зөрчлийн хэргийн нээлттэй шүүх хуралдаанд ажиглагчаар оролцуулсан нь хичээлээр уншиж судалсан мэдлэгээ практикт хэрхэн хэрэгждэгийг харж, мэдэж авснаараа сонирхолтой, ач холбогдолтой байсан юм. 

 

 

Мөн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох сурагчдыг албан тасалгаандаа хүлээн авч, сурагчдын сонирхсон асуултад хариулж, тэдэнд амжилт хүссэн юм.

 

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ