Нийгмийн даатгалын багц хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагын зүгээс иргэд, даатгуулагчдад үзүүлж буй үйлчилгээг сурталчилах зорилгоор Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын Тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Мөнхдэлгэр, Сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Болорцэцэг нар хүрэлцэн ирж, шүүгч, ажилтнуудад “Нийгмийн даатгалын багц хууль” сэдвээр сургалт зохион байгууллаа.

 

 

      Сургалтаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд орсон шинэлэг зохицуулалт, нийгмийн даатгалын төрөл, үйлчилгээний талаар мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариулт өгч, харилцан ярилцлаа.

     Сургалтын төгсгөлд байцаагч Б.Мөнхдэлгэр нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх “Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл”-ийн үйл ажиллагаа, дүрмийн талаар товч мэдээлэл өгөв. 

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Сургалтын баг