Багануур дүүргийн шүүхүүд, Шүүхийн тамгын газраас санаачлан дүүргийн ГХУСАЗСЗөвлөл, төр захиргаа, хууль хяналт, хүүхэд хамгаалал, боловсролын байгууллагуудын оролцоотойгоор хууль сурталчлах, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өсвөр үеийн мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн 11-дүгээр ангийн сурагчдын хүрээнд “БИ ШҮҮГЧ” өдөрлөг, нөлөөллийн ажлыг 2 дахь жилдээ зохион байгуулав.
Арга хэмжээнд ерөнхий боловсролын 4 сургуулийн 11 дүгээр ангийн 22 сурагч оролцож, 100 сурагч зайнаас хамрагдсан байна. Оролцогчдод дүүргийн удирдлагууд баяр хүргэж талархлын зүйл гардууллаа.
БАГАНУУР ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР