“Алсын хараа-2050” Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогын Цахим монгол зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлж байна.
Монгол Улсын “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын үйл ажиллагаа 1.2.2-д “...цахим үйлчилгээний үр нөлөө, хүртээмжийг дээшлүүлж, иргэд цахимаар үйлчлүүлэх нөхцөлийг үе шаттайгаар бүрдүүлнэ” гэж заасныг баримтлан шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд шүүхийн үйлчилгээнд харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн “Call center” дэвшилтэт сонгодог үйлчилгээг 2022 оноос нэвтрүүлсэн билээ.
“Call center” үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгчийн цагийг хэмнэхээс гадна иргэд 24 цагийн турш дараах мэдээллийг автомат хариулагчаас шууд авахаас гадна үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад судалгаа, шинжилгээ хийж, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулан ажиллаж байна.
Тус шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааны явцыг шууд дамжуулж эхэлснээс хойш шүүхээс утсаар мэдээлэл авсан иргэдээс судалгаа авахад тогтмол авдаг мэдээллээс гадна 10.6 хувь нь шүүх хуралдааны цаг, дэс дарааллын талаар асууж тодруулсан байв.
Иймд шүүх хуралдааны шууд дамжуулалтыг хүргэхдээ хэд дэх хурал явагдаж буй талаарх мэдээллийг хүргэх хэрэгцээ шаардлага байгаа нь харагдлаа. Тиймээс шууд дамжуулж буй шүүх хуралдааныг зар дээр товлосон дэс дарааллаар дугаарласнаар иргэдийн асуулт багассан эерэг үр дүн гарсан байна.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ