Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг сурталчлан таниулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан дахь эерэг зөв хандлагыг дэмжих зорилгоор “Ёс зүйн сургалт-нөлөөллийн сар” аяныг санаачлан хэрэгжүүллээ. Аяны хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Хүн төвтэй төрийн үйлчилгээ” сэдвээр сургалт зохион байгуулж, Хөгжлийн Эрх зүйн төвийн хуульч О.Мөнхцэцэг удирдан явуулав.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР