Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн дэд хорооноос “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, тэдгээрт хүлээлгэсэн хариуцлагын бүртгэлийг хөтлөх, мэдээллийн цахим санг удирдах, хөгжүүлэх, ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх журам” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн дарга Т.Хоролцэцэг удирдан зохион байгуулж, шүүхийн захиргааны ажилтнуудад төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд холбогдуулан гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авах, түүний шийдвэрлэлтийг бүртгэх, үйл ажиллагааг тайлагнах, олон нийтэд хэрхэн мэдээлэх талаар мэдээлэл өглөө. 

 

Уг сургалтаар Монгол Улсын Ёс хорооны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар тогтоолыг танилцуулснаараа онцлог сургалт болов.   

                                                             АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР