Шүүхийн ерөнхий зөвлөл, Бүгд найрамдах Хятад ард улсын Ардын Дээд шүүхийн дэргэдэх Шүүгчийн үндэсний коллежтой хамтарсан 13 дахь удаагийн сургалтыг 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалт, туршлага судлах арга хэмжээний хөтөлбөрт шүүгчийн туслах Н.Дагидандорж хамрагдсан.
Тэрээр шүүхийн захиргаа болон үйлчилгээний ажилтнуудад БНХАУ-ын шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжил, шүүхийн цахимжилтын ололт, амжилт, нэвтрүүлсэн туршлага, техник технологийн дэвшлийг шүүх эрх мэдлийн салбарт хэрхэн ашиглаж байгаа талаар өөрийн судалж мэдсэн зүйлээр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар