Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 75 дугаар зарлигаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүгч албан тушаалд Батсүхийн Ариунболорыг томилж, Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулагдлаа.
Ёслолын үйл ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал удирдан зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулсан бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу шүүгч Б.Ариунболор төрийн өмнө шүүгчийн тангараг өргөснөөр бүрэн эрх нь эхэлж буйг албан ёсоор зарлаласан юм.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Дархан-Уул аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчид, Дархан-Уул аймгийн Прокурорын байгууллагын төлөөлөл болон шүүхийн захиргааны ажилтан нар хүрэлцэн ирж, шинэ шүүгчид баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР