Багахангай, Налайх дүүргийн тойргийн шүүхийн тамгын газрын албан хаагчид /2025.06.10/-ны өдөр байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу гал түймэр унтраах практик сургалтад хамрагдлаа. Сургалтаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч Ү.Үнэнбаатар Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал унтраагуур ашиглах талаар танхимын болон практик сургалтыг хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР