Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Тамгын газраас Батноров, Норовлин, Дадал, Баян-Адарга, Биндэр, Батширээт сумдад ажиллалаа. 42 иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулан, хариу тайлбар авав. Алслагдсан сумдын иргэдэд шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэж, 5 өргөдлийн дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явууллаа.

                                                                   

                                                        Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газар