Цусны донор болох хүндтэй үйлсэд тус шүүхийн шүүгч, Тамгын газрын ажилтнууд нэгдлээ. Ийнхүү донор болохын тулд 18-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өвчин эмгэггүй, аливаа төрлийн вирусгүй байх юм. Эрэгтэйчүүд 2 сар, эмэгтэйчүүд 3 сар тутамд 350 грамм цус өгөх боломжтой бөгөөд таны өгсөн цус төрөхийн хүндрэл, гэмтлийн цус алдалт, томоохон хагалгааны үед болон хорт хавдар, цусны эмгэгийн үед хэрэглэгддэг. Сонирхуулахад тус шүүхийн Тамгын газарт 75 удаа цусаа хандивласан ажилтан байдаг.

 

                                                    ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР