Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар Европын Холбоо болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд  Дархан-Уул аймагт Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарьлз Болланд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг, сургагч багш нар ажиллав. Сургалтаар “Бизнес эрхлэгчдэд арилжааны эвлэрүүлэн зуучлалыг сурталчлан таниулах” сэдвийн хүрээнд Арилжааны эвлэрүүлэн зуучлалын олон улсын тогтолцооны загвар, туршлагууд болон Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан хувийн эвлэрүүлэн зуучлалын шинэчлэлийн талаар ярив. Сургалтад Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Янжмаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, шүүгч, өмгөөлөгч, хуульчдын баг оролцон, Дархан-Уул аймгийн танилцуулга, шүүн таслах ажиллагааны талаар товч мэдээлж, төслийн багийнхны сонирхсон асуултад хариулт өглөө.

 

                                                    Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газар