Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг өндөр насны тэтгэвэрт гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан “Хүндэтгэлийн шүүх хуралдаан”-ыг зохион байгууллаа. Шүүгч Ж.Оюунчимэг нь улсад 38 жил, шүүгчээр 20 жил ажиллажээ. "Хүндэтгэлийн шүүх хуралдаан"-д хүрэлцэн ирсэн үе үеийн шүүгч, ажилтнуудын төлөөлөл, гэр бүл, найз нөхөд нь түүнд хүндэтгэл үзүүлэв. Шүүгч Ж.Оюунчимэг “Хүндэтгэлийн шүүх хуралдаан”-ыг даргалан явуулж, шүүх хуралдаанд уригдан ирсэн зочид, хамт олондоо талархал илэрхийллээ.
Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газар