Тайлангийн хугацаанд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 213 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч,102 маргаан шийдвэрлэжээ. Шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн хэрэг, нэхэмжлэл 13 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэл 23.8 хувиар, шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэл 50.0 хувиар өссөн байна. Шийдвэрлэсэн 102 өргөдөл, нэхэмжлэлийн 70.0 хувьд эвлэрэл амжилттай болжээ. 2025 оны 3-р улиралд Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр 473 иргэний хэрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 71 маргаан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 15.0 хувиар бууруулжээ.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР