“Эрх зүйч” мэргэжлийг сонгож байгаа 10-12 дугаар ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг сурагчидтай шүүхийн тухай ойлголт, эрх зүйч мэргэжлийн онцлог болон хувь хүний төлөвшил, ёс зүйн талаар ярилцав. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн сурагчдыг өрөөндөө хүлээн авч, сурагчдын сонирхсон асуултад хариулж, амжилт хүслээ. Шүүхийн байр, үйл ажиллагааг танилцуулсны дараа сурагчдыг зөрчлийн хэргийн нээлттэй шүүх хуралдаанд ажиглагчаар оролцуулав.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР