
Идэр, Яруу сумдын иргэд, төрийн албан хаагчдад шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүхийн үйлчилгээ, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгч, цахим архивын системээс архивын лавлагаа, хуулбар авах, хүсэлт илгээх сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтад 60 гаруй иргэн, албан хаагч хамрагдаж, иргэдээс санал асуулга авлаа. Шүүхэд хандах талаар 17 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгөв. Иргэд "шүүхийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлж өгсөн нь үр дүнтэй байна" гэлээ.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар