Шүүхийн захиргааны Олон Улсын хамгийн нэр хүндтэй платформ болох IACA (International Association for Court Administration)-гийн 2025 оны чуулга уулзалт 11 сарын 16-19-ний өдрүүдэд Дубай хотноо амжилттай зохион байгуулагдсан.

Уг хуралдаанд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж "The Impact of Artificial Intelligence on Court Administration: The Mongolian Experience" сэдвээр илтгэл тавьсан билээ.

IACA-ийн албан ёсны цахим хуудас болон YouTube сувгаар Монгол Улсын илтгэлийг онцлон нийтэлсэн нь Монголын шүүхийн цахим шинэчлэл, хиймэл оюун ухааны чиглэлээр хийж, төлөвлөж буй ажлыг дэлхийн түвшинд үнэлж буйн илэрхийлэл юм.

IACA-ийн албан ёсны цахим хуудас:  https://www.iaca.ws/

Хурлын хөтөлбөртэй танилцана уу 

 

 

Энэхүү хөтөлбөр нь аль улс орнуудын илтгэгчид ямар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн тухай тодорхой мэдээллийг агуулж байна.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ