Шүүхийн ерөнхий зөвлөл Авлигатай тэмцэх газартай хамтран “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хамтарсан сургалтыг өнөөдөр (2026.01.14) зохион байгууллаа.

Хамтарсан сургалтыг “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” болон “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Авлигын эрсдэлийг бууруулах тусгайлсан төлөвлөгөө”-ний дагуу зохион байгуулж байна.

 

 

 

Сургалтаар авлигаас сэргийлэх механизм, хариуцлагын тогтолцоо, “Цахим шүүх 2.0” цөм системийн нэвтрүүлэлтийн хүрээнд шүүх болон шүүхийн Тамгын газруудын ERP дотоод системийн нэвтрэлт, Эрүүгийн, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх цахим модулиуд, иргэний цахим хавтаст хэргийн туршин нэвтрүүлэлтийн үр дүнг танилцуулж, нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүлээн авах Авлигатай тэмцэх газрын цахим системийн шинэчлэл, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ