Шүүхийн ерөнхий зөвлөлийн “2026 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-нд тусгагдсан эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд цахим хэлбэрээр зохион байгуулж, сургалтад анхан шатны шүүх дэх орон тооны 46 эвлэрүүлэн зуучлагч, туслахуудын хамт хамрагдав.


Мөн “Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл”-ийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар 3 дугаар улиралд зохион байгуулах эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалтын талаар болон “Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалтыг зохион байгуулах журам”, “Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалтын хөтөлбөр”-ийн төслийг тус тус хэлэлцэв.

 

 

 

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ