Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 255 дугаар тогтоолоор дараах давж заалдах шатны шүүхэд шүүгчийг шилжүүлэн томилуулах орон тоог тогтоолоо.

 

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН ТОМИЛУУЛАХ ОРОН ТОО

 №

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

1

Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх

3

 

Шүүгчийг шилжүүлэн томилуулах ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 178 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах журам”-д заасны дагуу явуулна. Журамтай ЭНД  дарж танилцана уу.

 

             Нэг. Шилжин ажиллахыг зөвшөөрч буй шүүгчид тавигдах шаардлага:

            • Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх.

 

            Хоёр. Зөвшөөрөл, холбогдох баримт бичиг ирүүлэх хугацаа, хэлбэр, хаяг:

Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх шаардлагыг хангаж байгаа бөгөөд тогтоолд заасан шүүхийн орон тоонд шилжин ажиллах хүсэлтэй, зөвшөөрч байгаа шүүгч зөвшөөрөл болон дор дурдсан баримт бичгийг 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 17:00 хүртэл хугацаанд [email protected]  цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү. Зөвшөөрлийн маягтыг ЭНД  дарж авна уу.

  1. Зөвшөөрөл - батлагдсан маягтаар, PDF хэлбэрээр;
  2. Төрийн албан хаагчийн анкет - батлагдсан загварын дагуу бөглөж,  PDF болон WORD хэлбэрээр;
  3. Боловсролын баримт бичиг - PDF хэлбэрээр;
  4. “Шүүгчийг шилжүүлэн томилуулах журам”-ын 5.4.6-д заасан мэргэшсэн байдлын талаарх мэдээлэл, баримт бичиг - PDF болон WORD хэлбэрээр;
  5. Одоо ажиллаж байгаа шүүхийн ажлын ачааллын талаарх мэдээлэл.

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,

ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

 

                                             Холбоо барих утас: 77104949-2-030